EDELWEISS

Жаргалант хотхон


ТОХИЖИЛТ


НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙ

Хотхоны 82.5%-ийг ногоон байгууламж, гадна тохижилт, авто зам болон явган зам эзэлж байна. Оршин суугчдын амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн эзэмшлийн талбайг төв болон урд хэсэгт 2 зэрэг төлөвлөсөн нь хэт бөөгнөрлөөс ангид байж, тав тухтай орчин, цэвэр агаарт амьдрах бүхий л таатай нөхцөлийг бүрдүүлсэн.

НОГООН БАЙГУУЛАМЖ

Ногоон байгууламжаар айл өрхүүдийг тусгаарласан төдийгүй хотхоны хэмжээнд шар хуайс, гацуур, улиас, нарс, хайлаас, агч, тэхийн шээг, голт бор, монос зэрэг 10 гаруй төрлийн мод болон бутлаг ургамлуудыг мэргэжлийн байгууллагын зураг, тооцооллоор төлөвлөж гүйцэтгүүлсэн.

ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ

Хотхоны хэмжээнд хүүхдийн эрхийг дээдэлсэн, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын өв тэгш хөгжлийг чухалчлан бүх насны ангиллаар скэйтбоард, ролик, дугуй унах боломжтой зориулалтын талбай болон 3x3 сагсны талбайг мэргэжлийн түвшинд төлөвлөсөн бөгөөд өвлийн улиралд мөсөн гулгуурын талбайн зориулалттай байхаар тооцоолсон.

  • Хүүхдийн тоглоомын талбай
    • Усан онгоц
    • Сагсны талбай /өвөлдөө мөсөн гулгуур/
    • Солонгос хүүхдийн тоглоом
    • Гулсуур
    • Савлуур
  • Ногоон байгууламж
    • Айл бүрийг тусгаарласан мод, бут
    • Шар хуайс, улиас зэргийг тойруулан тарина
  • Бусад
    • Авто болон явган зам
    • Сүүдрэвч, сандал
    • Хотхоны иж бүрэн гэрэлтүүлэг
    • Камержуулалт, харуул хамгаалалт

Холбоо барих


Та хүссэн үедээ хотхонд зочлон загварын байртай танилцаарай