EDELWEISS

Жаргалант хотхон


ТАНИЛЦУУЛГА


Пассив хаусинг девелопмент ХХК нь ХУД-ийн 8 хороо, Жаргалант аманд, 2 га талбайд 23 айлын тансаг зэрэглэлийн "EDELWEISS Jargalant Villa" хаус төслийг хэрэгжүүлж байна. Байгалийн сайхныг мэдрэх өргөн цэлгэр террастай төдийгүй оршин суугчдын тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан харуул хамгаалалт болон камержуулалтын нэгдсэн системтэй.

Үеэс үед өвлөгдөн үлдэх, үнэт үл хөдлөх хөрөнгө "EDELWEISS Jargalant Villa" хотхонд тавтай морилно уу.

Сайхан дурсамжаа эндээс эхэл

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙ


Хотхоны 82.5%-ийг ногоон байгууламж, гадна тохижилт, авто зам болон явган зам эзэлж байна. Оршин суугчдын амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн эзэмшлийн талбайг төв болон урд хэсэгт 2 зэрэг төлөвлөсөн нь хэт бөөгнөрлөөс ангид байж, тав тухтай орчин, цэвэр агаарт амьдрах бүхий л таатай нөхцөлийг бүрдүүлсэн.

НОГООН БАЙГУУЛАМЖ


Ногоон байгууламжаар айл өрхүүдийг тусгаарласан төдийгүй хотхоны хэмжээнд шар хуайс, гацуур, улиас, нарс, хайлаас, агч, тэхийн шээг, голт бор, монос зэрэг 10 гаруй төрлийн мод болон бутлаг ургамлуудыг мэргэжлийн байгууллагын зураг, тооцооллоор төлөвлөж гүйцэтгүүлсэн.

  • Хүүхдийн тоглоомын талбай
    • Усан онгоц
    • Сагсны талбай /өвөлдөө мөсөн гулгуур/
    • Солонгос хүүхдийн тоглоом
    • Гулсуур
    • Савлуур
  • Ногоон байгууламж
    • Айл бүрийг тусгаарласан мод, бут
    • Шар хуайс, улиас зэргийг тойруулан тарина
  • Бусад
    • Авто болон явган зам
    • Сүүдрэвч, сандал
    • Хотхоны иж бүрэн гэрэлтүүлэг
    • Камержуулалт, харуул хамгаалалт

Холбоо барих


Та хүссэн үедээ хотхонд зочлон загварын байртай танилцаарай